Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчдын нэг бууны суманд өртсөн харамсалтай мэдээ дуулдлаа. Тодруулбал, Афганд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн багийн энхийг сахиулагч, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Б.Нямбаяр харуулын үүрэг гүйцэтгэж байгаад шархтжээ. Тэрбээр Кабулын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэнэ. Энэ хэрэг өнгөрсөн сард болсон аж.