Categories
мэдээ улс-төр

Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ сарын 8-нд манай улсад айлчилна гэсэн сураг дуулдсан. Гэвч, энэ удаад ноён Жон Керри ирэхгүй юм байна. Харин АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Монголд айлчлахаар болжээ.

Тэрбээр энэ есдүгээр сарын 8-аас 9-ний хооронд ирэх юм байна. Энэ айлчлалаар Америк, Монголын хоёр талын зөвлөлдөх уулзалтад оролцох аж. Айлчлалын үеэр Туслах төрийн нарийн бичгийн дарга Монголын зарим нэг албан тушаалтнуудтай уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *