Categories
мэдээ улс-төр

Сайд нарын нэрийг өргөн барьж магадгүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр сайд нарын нэрийг УИХ-ын дэд даргад өргөн мэдүүлж магадгүй гэх мэдээлэл байна.

Өмнө нь Ерөнхий сайд ээлжит бус чуулган зарлалаа ч сайд нарын нэрийг өргөн мэдүүлэх боломжгүй байна гэдэг мэдэгдлийг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан хийж байсан. Гэвч түүнээс нь хоёр хоногийн дараа УИХ-ын дарга “Орон гарсан сайд нарын томилгоог хуульд нийцүүлэхийн тулд есдүгээр сарын 6-нд багтаах шаардлага байна” гэдэг сануулга өгсөн.

Иймээс Ерөнхий сайд энэ өдөр багтаан сайд нарын нэрийг өргөн мэдүүлэхээр болсон бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *