Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өнөөдөр болно.Тодруулбал хүрэл медалийн болзол хангасан Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар мөнгөн медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ.
49 кг-д өрсөлдөж буй Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Рогантой, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай медалийн өнгө хувиргах шийдвэрлэх тулаанаа хийх гэж байна.
Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсноос А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болоод байна.
ТЭМЦЭЭН ШУУД ҮЗЭХ ХОЛБООС: