Categories
мэдээ нийгэм

II бүлгийн цус хамгийн эрэлттэй нь гэв

Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. Дээрх өдрийг явуулах нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдолын талаарх ойлголтыг өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Энэхүү үйл ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Харин өнөөдөр Хилчдийн баярыг угтан Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0253 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өөрийн нэрэмжит донорын өдөрлөг болгон тэмдэглэж буй юм.

Байнгын дутагдалтай байсан цусны нөөц сүүлийн хоёр жилд тогтмол нэмэгдэх болжээ. Энэ нь нь олон нийтийн дунд донор байх, цусаа хандивлах сайн үйлсийн аяныг сурталчилгаа сайжирч, донорын тоо олширсонтой холбоотой гэж ЦССҮТ-ийнхөн мэдэгдлээ. Одоогоор манай улсад 150 мянга гаруй орчим хүн цусаа бусдад хандивласан байдаг байна. Үүнээс 38 хувь буюу 60 мянга орчим нь жилд 2-3 удаа цусаа хандивладаг идэвхтэй донорууд аж. Ингэж донорын тоо нэмэгдсээр байгаа боловч нөгөө талдаа цусны эрэлт өссөн тухай албаныхан ярив. Одоогоор II бүлгийн цус хамгийн их эрэлттэй болж, нөөц нь багасчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *