Categories
мэдээ нийгэм

Жүдочид эх орондоо ирлээ

Казахстан улсын нийслэл Астана хотод жудогийн
насанд хүрэгчдийн ДАШТ болж өндөрлөсөн. Тэмцээнд өрсөлдсөн жүдочид өнөөдөр эх
орондоо хүрэлцэн ирлээ. Манай улсын жудочид гурван хүрэл медаль хүртэж багийн
дүнгээр 12 дугаарт жассан амжилттай ирж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Жудочид эх орондоо ирлээ

ОХУ-ын Челябинск хотноо болсон жудо бөхийн ДАШТ-нд оролцсон манай баг тамирчид өнөө өглөө Чингэс хаан олон улсын нисэх буудалд газардлаа.  Дэлхийн 110 орон оролцсон уг тэмцээнээс зургадугаар байрт орсон гэх өндөр амжилттай ирж буй баг тамирчдаа гэр бүлийнхэн, дасгалжуулагч багш нар, найз нөхөд нь угтан авсан юм. 

“Tрактор Ice Arena” спортын ордонд 2014 оны жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн билээ. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Булган аймгийн Хангал сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн  “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбатын Болдбаатар 60 кг-ын жинд өрсөлдөгч бөхчүүдээ ялан Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн юм.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан амжилтаар тэмцээнд өрсөлдсөн билээ. Мөн багийн төрөлд манай эмэгтэй тамирчид мөнгөн медаль хүртсэн юм.

Сонирхуулахад, Олон улсын жүдо бөхийн холбооноос тэмцээний тухайн өдрийн топ арван агшинг тодруулдаг юм байна. Тэгвэл тэмцээний эхний өдөр буюу наймдугаар сарын 24-нд болсон барилдааны топ аравт ОУХМ Г.Болдбаатарын Тайванийн бөх дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдсэн Ен Мин Цайг иппон үнэлгээгээр ялсан барилдаан тэргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *