Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг шүүх хурал нөгөөдөр болно. Тэгвэл түүний өмгөөлөгч Ц.Баасандорж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Түүний өмгөөлөгч тус шүүх хурлын үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлт гаргажээ. Энэхүү хүсэлтийг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж болон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт гаргасан байна. Учир нь түүний тайлбарласнаар бол Л.Гансүхийг шүүх хурлыг 5000 гаруй хүн үзэх хүслэтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Тиймээс өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлыг шууд дамжуулснаар шүүх хурал ил тод шударга, үнэн зөв болно гэж ярив. Тэрээр дээрх хариугаа өнөөдөр авах хүсэлтэй гэдгээ ч хэллээ.