Аж Үйлдвэрийн сайдын
тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Монголд анх удаа “Үндэсний нэрийн
бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдаа өчигдөр нээлтээ хийсэн.
Үзэсгэлэн худалдаа
энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн талбайд үргэлжлэх бөгөөд 21 аймаг,
нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос
үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломжтой юм.
Тухайлбал, энэхүү
үзэсгэлэн худалдаанаас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээс гадна “Мастер
додо”, “Говь”, “Best shoes” зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр
худалдан авах боломжтой.
Үзэсгэлэн
худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй
эдгээрээс “Үндэсний брэнд”-ийг өргөмжилж, урамшуулна. Ингэхдээ тэргүүн
байранд шалгарсан нэг ААН-д Гран при шагнал олгож, 27 шилдэг нэрийн
бүтээгдэхүүнийг тодруулах юм.
Тодруулбал, 2015
оны наймдугаар сарын 30-нд үндэсний нэрийн бүтээгдэхүүнийг тодруулж, урамшуулах
бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдааг цаашид нийслэлийн зургаан дүүрэгт есдүгээр
сарын 10-ыг хүртэл үргэлжлэн зохион байгуулахаар төлөвлөөд
байна. Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион
байгуулагдана.