Categories
мэдээ нийгэм

Сурагчдын автобусны зарим жолооч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй байна

Замын цагдаагийн газраас наймдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд тээвэрлэх” автобусуудыг шалгасан байна.2015-2016 оны хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг шалгалтыг хийжээ.

Шалгалтаар тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн, зогсохгүй явах хориотой тэмдэггүй,
хувь хүний тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхдээ тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй, тээврийн хэрэгслийн хоёр талд тухайн аж ахуй нэгжийн логогүй, эмийн сан нь нэр төдий, тээврийн хэрэгслүүд нь нэгдсэн шар өнгөтэй байх ёстой ч олон өнгөтэй, стандартад тавьсан өнгөөр будаагүй, стандартад суудлын тоо 22 ба түүнээс дээш гэж заасан боловч бага оврын микробусыг ихээр оролцуулсан, баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл сонгосон, зарим жолооч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээ гаргаж, Нийслэлийн боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн заагдсан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч ажиллахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *