Нийслэлээс хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь хүүхдүүдийг замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц хийж, хурд сааруулагч тавин, хашаа хайс байрлуулж байгаа юм. Энэ жилийн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийслэлийн хэмжээнд 54 сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарцын тэмдэглэлээг хийж дуусгахаар ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс өгсөн мэдээллээр сургууль, цэцэрлэгүүдийн орчимд 2000 метр квадрат явган хүний гарцын тэмдэглэлээг хийж байгаа юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс