Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-нд “Цэцэрлэг байгуулахад цэцэн ухаан хэрэггүй” нийтлэл нийтлэгджээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдээс бэлтгэсэн сурвалжлага оржээ. Энэхүү цаг үеийн асуудлаар бэлтгэсэн сурвалжлагын үргэлжлэлийг XI нүүрнээс уншаарай. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Хаянхярваа ярилцлага өгчээ. Тэрээр “АН ерөнхий сайдаа морь унасан толгойгүй хүн болгочихлоо” хэмээн шүүмжилсэн байна. Энэхүү ярилцлагыг та бүхэн II нүүрнээс уншаарай.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа тус сонины сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн “Цэцэрлэг байгуулахад цэцэн ухаан хэрэггүй” нийтлэл нийтлэгджээ. Тэгвэл V, VI нүүрт тухайн өдөр өрнөсөн үйл явдлын мэдээ мэдээлэл багтсан байна. Тухайлбал, энэ долоо хоногийн улс төрийн гол дуулиан болж буй сайд нарын нэрийг өргөн барих товын талаарх мэдээлэл оржээ.

Энэ дугаарт 15 тэрбум вон Монгол руу шилжүүлсэн каргоны эзнийг БНСУ-ын хууль хяналтынхан баривчилсан , Дэд сайдаа үдэх гэж уусан Уул уурхайн яамны дарга нар хоорондоо зодолдсон зэрэг онц ноцтой мэдээллүүдийг та бүхэн “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас унших боломжтой.

Энэ өдрийн нэг гунигт мэдээ бол Монгол бөхийн дэвжээ нэгэн их аваргаараа дутах болсон харууслын мэдээлэл байлаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох бурханы оронд морилжээ.
Олноо “Халхын хар аварга” гэгддэг Д.Цэрэнтогтох агсан 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн бөгөөд улсын их баяр наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэн, 15 шөвгөрсөн хүчит бөх байсан билээ. Түүний тухай дурсамжийг “Дурсахуй” булангаас буюу XII нүүрнээс уншаарай. Харин XIII нүүрт яруу найрагч Л.Мягмарсүрэнгийн Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулсан дурсамж нийтлэл орсон байна. IX нүүрт уламжлал ёсоор дэлхий дахинаа өрнөсөн мэдээлэлийн хураангуй орсон бол арын нүүрт цаг агаар, зурхай, вальютын ханш зэрэг олон сонирхолтой мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *