Казахстаны Астана хотноо өнөөдөр жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Дэлхийн
аваргын эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн
аваргууд тодорно.
анай улсаас энэ өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга
Г.Болдбаатар, өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт, залуучуудын
дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д
дэлхийн аварга М.Уранцэцэг нар зодоглож байна.
Эрэгтэй 60 кг: (60 бөх)
Дэлхийн аварга Г.Болдбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт
Туркийн Бекир Озлуг юүко үнэлгээгээр, улмаар Изриалын бөх Аршански
Артиомыг хоёр торгуулиар ялж, шөвгийн наймд шалгараад байсан. Тэрээр
зооны аваргын төлөө Бразилын Фелипе Китадай барилдаж, цэвэр ялснаар
хагас шигшээд үлдээд байна. Г.Болдбаатар Казахстаны Рустав Ибраевтай
мөнгөн медалийн төлөө барилдана.
Мөн энэ жинд барилдсан Ц.Цогтбаатар эхний тойрогт Швейцарийн жүдоч
Людовик Чаммартиныг, хоёрдугаар тойрогт Чехийн Павел Петриков нарыг
цэвэр ялсан ч БНСУ-ын Ким Вон Жинд ялагдлаа.
Эмэгтэй 48 кг: (40 бөх)
Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт хийлсэн. Тэрээр хоёрдугаар
тойрогт БНХАУ-ын Шие Шишиг цэвэр ялсан ч Японы Харуна Асамид ялагдлаа.
Мөн энэ жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдсан ОУХМ Г.Отгонцэцэг эхний
тойрогт БНСУ-ын бөх Жон Бок Кёнтой барилдаж, ялагдан дэлхийн аваргыг
өндөрлүүллээ.