Монгол III сургуулийн сурагчид 2012 оны хичээлийн жилээс эхлэн IV, ХХVI
сургуулийн хичээлийн байранд хоёр ээлжээр хичээллэж байсан. Гурван
жилийн турш өөр сургуулийн байранд хичээллэж байсан тус сургуулийнхан
энэ хичээлийн жилд шинэхэн байрандаа нээлтээ хийхээр болсон юм.
Одоогоор сургуулийн барилгын ажлын явц 95 хувьтай байгаа бөгөөд 24-30-нд
сургуульдаа нүүж орох ажээ. Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын
6-нд сургуулийн дотоод тохижилтын ажил явагдах учир 2015-2016 оны
хичээлийн шинэ жилийн нээлт, сургуулийн албаны ёсны нээлт ирэх сарын
7-нд болох юм байна.