Categories
мэдээ нийгэм

Галт тэргэнд дайруулж амиа алдсан охины хэргийг шалгаж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зуны амралтаараа ажиллаж байсан 19 настай охин өнгөрсөн долоодугаар сарын 13-нд золгүй байдлаар буюу галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач охин шөнө 00 цаг өнгөрсөн байхад найзаасаа салж, гэр рүүгээ такси бариад явсан бөгөөд уг хэрэгт талийгаачийн сууж явсан таксины жолоочийг сэжиглэн эрэн сурвалжлаад байгаа ч өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм. Суусан маркийн машиныг нь шүүж байгаа талаар албаны эх сурвалж хэлсэн.

Талийгаачийг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, түүнээс гадна гадны хүчинд нөлөөнд автсан байж магадгүй. Тиймдээ галт тэргэнд дайруулж амиа алдсан байхыг үгүйсгэхгүй юм. Энэ хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагчид амиа хорлосон гэж үзэж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь гадны нөлөөтэй амиа алдсан хэмээн хардаж байгаа юм.

Галт тэрэгний машинист болохоор “Харанхуй шөнө хажуугаас гэнэт нэг хүн орж ирээд дайруулсан” гэх мэдүүлгийг өгчээ. Харин түүнд одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *