Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын хэлж буйгаар өнгөрөгч
долдугаар сараас төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн мөнгийг
нэмэхээр төсөвт 90 тэрбум төгрөгийг суулгасан. Гэвч энэ нь сайд нарын
томилгоо, улстөрчдийн үймээнээс үүдэн хойшилсноос төрийн албаныхны
цалин, тэтгэвэр нэмэгдээгүй гэв.
Х.Амгаланбаатар “Засгийн газар бүрэлдэхүүнээр ажиллаагүй учраас энэ
асуудлыг хойшлуулсан. Сайд нарын томилгоо удааширч, улстөрийн үймээнээс
үүдээд иргэд хохирч байгааг дахин сануулмаар байна” хэмээн ярилаа.
Тиймээс МҮЭХ-ноос ээлжит шаардлагаа дахин хүргүүлж байгаа бөгөөд эл шаардлагад,
- Төрийн албан хаагчдын цалинг 90 тэрбум төгрөгийн төсөвт багтааж нэмэгдүүлэх
- Ажлын байрны баталгааг хангах
- Төрийн албан хаагч, бусад салбарын ажилтнуудын ажлын байрны тогтвортой байдлыг хангах
- Сайд нарыг нөхөн томилох асуудлыг хурдасгаж, дараагийн асуудлаа шийдвэрлэхийг сануулж байгаа ажээ.