Categories
мэдээ нийгэм

Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байна

МОХ-оос их, дээд сургуулийн удирдлагуудад
шаардах бичиг хүргүүллээ. Их, дээд сургуулиуд төлбөрөө 10-40 хувиар, мөн оюутны
дотуур байр үнээ нэмснийг эсэргүүцэж энэхүү бичгийг хүргүүлжээ. МОХ “Сургалтын
төлбөрөө ямар үндэслэлээр нэмэв?, Өнгөрсөн хичээлийн жилүүдэд сургалтын болон
дотуур байрны төлбөрийн нэмэгдлээ юунд зарцуулсан бэ?, Оюутны сурах, амьдрах
орчин сургалтын төлбөр шигээ сайжрах уу?, Багш ажилчдын цалин 2013 оноос хойш
хэд дахин нэмэгдсэн бэ?” гэсэн эдгээр асуултуудад Их, дээд сургуулиудын
удирдлагаас хариу авахыг хүссэн байна. Эдгээр асуултад бодитой хариу өгөхгүй
бол төлбөрөө нэмэхээ зогсоох, үнэхээр төлбөрөө нэмэх шаардлагатай бол инфляцийн
дагуу бага хувиар нэмэх нь зүйтэй гэж МОХ-оос үзэж байгаа аж. Харин сургуулиуд
төлбөр нэмэгдэх болсон шалтгаанаа инфялци нэмэгдсэн мөн энэ жил шинээр
элсэгчдийн тоо буурсантай холбон тайлбарлаж байна. МУИС гэхэд хуучин оюутныхаа
төлбөрийг 12 хувиар, шинээр элсэгчдийн төлбөрийг 30-40 хувиар нэмжээ. Хэрэв наймдугаар
сарын 25-нд бодитой хариу өгөхгүй бол оюутнууд хичээлээ хаяж, МОХ-оос
эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *