Categories
мэдээ нийгэм

Сагсан бөмбөгийн Азийн аваргад эмэгтэй баг оролцохгүй

Нэг сарын дараа урд хөршид сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах
тэмцээн эхэлнэ. Тэгвэл уг тэмцээнд Монголын баг оролцох боломжтой боллоо
гэх таатай мэдээлэл сагсан бөмбөг сонирхогчдыг баярлуулж байсан.
Харамсалтай нь, энэ удаагийн тивийн аваргад манай улсын сагсан бөмбөгийн
шигшээ баг оролцох боломжгүй болж байгаа бололтой. Ялангуяа эмэгтэй
багийн горьдлого тасрав. Харин Азийн наадамд шилдэг наймд багтаж чадсан
эрэгтэйчүүдийн хувьд бага ч гэсэн найдвар байна. Азийн сагсан бөмбөгийн
холбооны сайтад мэдээлснээр бол Хонконгийн шигшээ багийн гаргасан гомдол
хэд хэдэн үндэслэлтэй гэнэ. Тиймээс тэднийг гомдлыг ирэх даваа гаригт
хэлэлцэхээр болжээ. Улмаар үүний дараа Монгол, Хонконгийн багийн хооронд
сонгон шалгаруулалт хийх үү, эсвэл чансаагаар манай улсаас илүү
Хонконгийн шигшээг шууд оруулах уу гэдгээ шийдэх аж. Хонконгийн сагсан
бөмбөгийн баг хэдийнэ бэлтгэлдээ орсон бол манайхан одоо хүртэл нэгдсэн
бэлтгэл хийгээгүй тухай эх сурвалжууд мэдээлж байна. Харин тивийн аварга
шалгаруулах тэмцээн эхлэхэд 40 гаруй хоногийн хугацаа үлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *