Categories
мэдээ нийгэм

Дүүгээ галаас аварсан Г.Цэрэнтогтох хүү эмчлүүлээд иржээ

Налайх дүүрэгт өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд гэр нь шатах үед дүрэлзсэн галаас 8 сартай дүүгээ авран өөрөө 80 хувийн түлэгдэлтэй хүнд бэртэл авсан Г.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчлүүллүүлээд өнөөдөр өглөө 03.45 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Үхэл амьдралын зааг дээр ухаангүй байсан баатарлаг ах ийнхүү эрүүл саруул болж эх орондоо ирлээ. Г.Цэрэнтогтох хүүгийн хувьд БНСУ-д сар гаруйн хугацаанд мэс ажилбар, эмчилгээнүүдийг хийлгэсэн бөгөөд одоо тэрээр эх орондоо физик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх юм байна.

Тэднийг бяцхан дүү, аав нь баяр хөөр болсоор тоссон юм. Г.Цэрэнтогтох хүү “Миний төлөө санаа зовнин сэтгэлийн дэм хайрлаж, хандивын гараа сунгасан хүн бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хурдхан том болоод сайн суралцан ачыг нь хариулна аа” хэмээн инээмсэглэн ярьсан юм.

Г.Цэрэнтогтохын аав, ээж хоёр “Энэ бүх хугацаанд сэтгэл зүрхээрээ хамт байж хандив, тусламж үзүүлсэн бүх хүнд маш их баярлалаа” хэмээн баярын нулимс мэлтэлзүүлэн байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *