Categories
мэдээ нийгэм

Хуурамч дипломоор төрд ажиллажээ

АТГ-аас Иргэний нисэхийн
ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгийг шалгасан
байна. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу ажлыг
нь шалгахад Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны зургадугаар сард томилогдсоноос
хойш хамаатан, танил талаа шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж
олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр дүнгээр шагнал, цалинг
илүү олгосон зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь илэрчээ.

Мөн Сэргээн засал,
сувиллын цогцолборын захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, түүнчлэн
1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй бөгөөд хуурамч
диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байсан нь шалгалтаар илэрчээ. Иймээс Г.Батцэцэгт Авлигын эсрэг хууль,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс
урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар АТГ-аас Иргэний
нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлээд байна. Харин
хуурамч диплом ашиглаж байсан асуудал нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан
гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн
байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *