Categories
гадаад мэдээ

Снуп Догг Италийн гааль дээр мөнгөө хураалгажээ

Рэп дуучин Снуп Догг Италийн хилээр 422 мянган ам.долларыг бэлнээр авч гарахыг завдсан байна. Тэрээр мөнгөө “Louis Vuittion” брэндийн цүнхэнд хийсэн байсныг цагдаа нар илрүүлжээ. Дуучин Их Британи руу хувийн онгоцоор нисэх гэж байсан бөгөөд гаалийн ажилтнууд мөнгөний талыг нь эргүүлэн өгч үлдсэн хэсгийг нь хураасан байна.

Хуульд зааснаар Европын Холбооны гишүүн орнуудын хооронд зорчихдоо 10 мянган еврогоос илүү мөнгө бэлнээр авч явахыг хориглодог аж. Дээр дурдсанаас илүү ихийг авч яваа тохиолдолд урьдчилан мэдэгдсэн байх ёстой. Рэп дуучны өмгөөлөгч нь үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ Европын орнуудаар хийсэн аялан тоглолтоос олсон орлого байсан гэжээ. Снуп Догг нь АНУ-ын баруун эргийн бүс нутагт нэлээд алдартай рэп дуучин юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *