Categories
мэдээ нийгэм

Даншиг хийх 560 сая төгрөгөөр 230 гаруй өвчтөнг аварна гэв

Б.Цэрэн, Б.Ууганбаяр тэргүүтэй нийслэлийн иргэд ирэх сарын 8-9-нд болох Даншиг наадамд зарцуулах 560 сая төгрөгийг илүү үр ашигтай төсөлд зарцуулах уриалгыг гаргав. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг зохиохоор болсон. Нийслэлийнхний зүгээс энэ арга хэмжээгээр дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ хэмээн тайлбарласан. Гэвч иргэдийн төлөөлөл үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Тэд энэ хөрөнгийг хэд хэдэн үр ашигтай зүйлд зарцуулж болно хэмээх мэдэгдсэн юм. Тухайлбал энэ зун Монгол орны ихэнх нутгаар гантай байснаас үр тарианы ихэнх нь хаягдахад хүрсэн. Тиймээс энэ 560 сая төгрөгийг үр тариандаа зарцуулах хэрэгтэй. Эсвэл энэ даруй эмчилгээ хийлгэх шаардлагатай 50 гаруй мянган элэгний C вирустэй өвчтөний 230 гаруйг нь 560 сая төгрөгөөр аварч болно гэх тооцоог мөн гаргажээ. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт баригдаж буй төрөх эмнэлэгт ч энэ мөнгөө хандивласан болно гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *