Categories
мэдээ спорт

Усан спортын ДАШТ эхэллээ

Владимир Путин

Фото: Hannibal Hanschke / Reuters

“Казань-Арена” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон усан спортын Дэлхийн аварга шалгаруулах XVI тэмцээний нээлтэд Оросын ерөнхийлөгч Владимир Путин оролцож, үг хэллээ.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ ДАШТ-ий зочид, тамирчид Оросын ард түмний зочломтгой занг үнэлэн, мэдрэх болно гэдэгт найдаж буйгаа дурьджээ. “ДАШТ-ийг амжилттай явуулахын тулд бид бүхнийг маш сайн бэлтгэж, зохион байгуулсан. Тамирчдад ур чадвар гарган өрсөлдөхийг хүсье. Медалиудыг хамгийн чадалтай нь авдаг. Хамгийн гол нь энэ тэмцээний шударга өрсөлдөөний уур амьсгал, харилцан хүндэтгэл, нөхөрлөл бид бүгдийн сэтгэлд үүрд үлдэх нь гайхалтай” хэмээн Оросын ерөнхийлөгч тамирчдад хандсан үгэндээ онцлов.

Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа ОХУ-д болж байгаа нь энэ юм. ДАШТ-д 190 орны 2400 орчим тамирчин оролцох бөгөөд 75 багц медалийн төлөө наймдугаар сарын 9-ний өдрийг хүртэл өрсөлдөх юм.


Усан спортын ДАШТ-ий нээлтийн ёслолын гэрэл зургаас…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *