Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлаас “Дархадын хурд” наадмыг тав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Наадам өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 22-ны өдрийг дуустал тус аймгийн Улаан-Уул сумын Соёо толгойд болох юм байна.
Наадмын үеэр Дэлгэрхаан уулын тахилга, дархад цагаан адууны удам угшлын тухай дархад судлал эрдэм шинжилгээний бага хурал, 6 насны хурдан морьдын уралдаан, 100 хүний бүрэлдэхүүнтэй Шишгэд бүсийн дархад уран сайханчдын урлагийн тоглолт, гар бөмбөгийн тэмцээн, хүхдийн барилдаан, дархад хувцасны үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ болох ажээ.