Монголбанк өчигдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 1983.6 төгрөгийн хаалтын ханшаар 26.5 сая ам.доллар, 319.16 төгрөгийн хаалтын ханшаар 30 сая юанийг тус тус нийлүүлсэн байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 6.7 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.
Categories
One reply on “Монгол банк 26.5 сая ам.доллар нийлүүлжээ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru