Categories
мэдээ нийгэм

П.Бүрэнтөгс арсланд “Ланд круйзер-200” машин бэлэглэжээ

Улсын их баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн, цол хүртсэн бөхчүүдэд шагналын хур буусаар байна. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн шинэхэн арслан Э.Оюунболдод “Ланд круйзер-200” машин, байр бэлэглэсэн бол үзүүрт шалгарсан улсын арслан П.Бүрэнтөгст мөн “Ланд круйзер-200” машин бэлэглэжээ. Түүний бай шагналыг Хүй долоон худагт болсон Уяачдын наадмын үеэр гардуулсан байна. П.Бүрэнтөгс арсланг анх бөхөөр явбал хол явах хүүхэд байна гэж УИХ-ын гишүүн Д.Нямдорж Увс нутгаас олж ирсэн гэдэг. Ийнхүү Увс аймгийн нутгийн зөвлөлөөс төрийнхөө их баяр наадамд хоёронтоо үзүүр түрүүнд тунаж үлдсэнг П.Бүрэнтөгсийн гавьяаг нь үнэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *