Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд нийт 1194 дуудлага иржээ

Баярын өдрүүдэд нийт 1194 дуудлага цагдаагийн газар ирсэн байна. Үүний 822 нь зам тээврийн осол байжээ. Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан 13 тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдсэн байна. Хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 жолоочийг илрүүлсэн гэнэ.

Мөн баяраар хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн замд хурд хэтрүүлж явснаас онхолдож амиа алдсан 18 тохиолдол гарсан аж. Амиа алдсан иргэдийн дөрөв нь явган зорчигч байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *