Хүй долоон худагт шороо шуурч арван алхмын зайтай газар харагдахтай үгүйтэй байлаа. Энэ жил бороо орохгүй гандуу байгаагийн улмаас шороо босч наадамчин олны тавыг алдуулаад байгаа. Иймээс Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос арга хэмжээ авч гурван километр газрыг долоон машин гарган усалсан байна. Өмнөх жилүүдэд зөвхөн шөнөөр л Хүй долоо худгийн ойр орчмыг усалдаг байсан бол энэ жил гантай байгаагийн улмаас өдрөөр давхар услахаар зохицуулалт хийсэн байна. Ямартай ч зохион байгуулах хорооныхон өөрсдийн зүгээс авах ёстой арга хэмжээг авч буй аж.