Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэлж байна.. Дөрвийн давааны өмнө Монгол Улсын Ерөнхийлагч Ц.Элбэгдорж төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ. Дөрвийн давааны оноолтыг танилцуулъя.
Дархан аварга Г.Өсөхбаяр Увсын аймгийн начин Элбэгбаяртай, Г.Эрхэмбаяр аварга аймгийн арслан Анартай, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Эрдэнэчулуунтай, Х.Мөнхбаатар арслан аймгийн арслан Тангадтай, улсын арслан Д.Ганбат аймгийн арслан Э.Даштай, арслан Н.Батсуурь аймгийн арслан Батгэрэлтэй, улсын арслан Азжаргал аймгийн арслан Энхбаяртай, улсын арслан Бүрэнтөгс аймгийн арслан Еркебулантай тус тус барилдана. Улсын аварга Эрхэмбаяр аймгийн арслан Анар нарын барилдаан нэлээд маргаантай болсон ч хөлийн цэцийн шийдвэрээр Анарт даваагаа өглөө. Мөн аймгийн арслан Э.Даш улсын арслан Ганбаатараар дөрөв давсан бол улсын гарьд Гончигдамба учраа бөхөө өвдөг шороодуулан туг тойрлоо.