Categories
мэдээ нийгэм

Хамгийн залуу начинд Д.Ононгийн даагыг бэлэглэхээр болжээ

Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний их баяр наадмаар тав давж, улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Энэ уламжлал 1994 оноос эхэлж, улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан бол тэр цагаас хойш 21 залуу начин хурдан удмын даага бэлгэнд аваад байгаа юм. Энэ жилийн хувьд хамгийн залуу начинд Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн адуун сүргийн хурдан удмын хүлэг бэлэглэхээр болсон байна. Өнгөрсөн жилийн хурдан удмын дааганы эзнээр Цагаан морин жилд мэндэлж, морин жилд начин цол авсан “Завхан” дэвжээний бөх, залуу начин Б.Бадамсүрэн тодорч байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *