Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан, шүдлэн насны морины уралдаан өнөөдөр болно. Тиймээс өчигдөр Хүй долоон худагт хурдан морины бүртгэл эхлээд байна. Хязаалан насанд өчигдрийн 17.00 цагийн байдлаар 120 гаруй хурдан буян бүртгүүлээд байв. Харин шүдлэнд 90 гаруй хүлэг бүртгүүлээд байсан юм. Энэ жилийн хувьд морины стандарт өөрчлөгдөөгүй бөгөөд сэрвээний өндрийг гол үзүүлэлт болгож байгаа.
Сэрвээний стандарт хэмжээ нь,
-Азарга, соёолон -140 см -Их нас -141 см Шүдлэн -132 см -Даага -120 см Энэхүү үзүүлэлтээс хэтэрсэн тохиолдолд морьдыг уралдуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Үүнээс гадна Хүүхдийн төлөө үндэсний төв болон мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм.