Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны салхийг хагалж, Хүй долоон худагт уламжлал ёсоор хязаалан насны морьд гарааны зурхайнаас хөдөллөө. Энэ жилийн наадамд тоосоо өргөхөөр 264 хурдан хязаалан үрээ гарааны зурхайгаас хөдөлсөн юм. 30 гаруй үрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй гэсэн шалтгаанаар хасагдсан гэсэн мэдээ байна. Хязаалан гарааны зурхайнаас тун удахгүй эргэнэ.