“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр “Хоёр намын үл ойлголцлын үнэ цэн Монголын ардчиллаар төлөгдөж болохгүй” хэмээн ярьжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн тэрбээр АТГ-т дуудагдсаныхаа дараа юу ярьсаныг энэ дугаараас уншаарай.
“Өдрийн сурвалжлага” булан энэ удаа “Наадмын тасалбарын шагийн үнэ 120 мянгад хүрсэн“ тухайн мэдээлжээ.
“Улс төр” нүүрт МАН-ын дарга М.Энхболд “Ийм богино хугацаанд Засгийн газраас гаргачихна гэж бодож байсангүй” гэсэн бол АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Гацаа тээг болсоор байгаа учраас хамтран ажиллах боломжгүй гэсэн шийдвэрт хүрсэн” хэмээн ярьжээ.
“Баримт, үзэл бодол” нүүрээс “Эмэгтэй бол илүү ухаан зарах хэрэгтэй” нийтлэлийг хүлээн авна уу.
“Баримт, үйл явдал” нүүрт “Уруйн үер бууж, 38 айл өрх дөрвөн аж ахуйн нэгж усанд автсан” тухай мэдээлжээ. Хүмүүсийг эрэн хайх аврах ажиллагаанд лам бөө, үзмэрчид саад учруулах болсон гэнэ.
“Цонхоо нээе” буланд “Адрайнс Эстейнт компанийн барилгаас болж манай байрны цонх хаагдаж, байр нурах аюулд ороод байна” гэж иргэд ярьжээ.
“Нийгэм” нүүрт Нярай үеийн шарлалтад хөхөөр хооллох нь сайнаар нөлөөлнө тодруулга нийтлэгдлээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлсэн тухай Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг ярьсан байна.
Дүүрэг бүрт хуушуурын асар, гэр ажиллуулах гэнэ. Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй талаар “Цаг үе” нүүрт мэдээлжээ.
“Дэлхийн мэдээ” Грект болсон бүх нийтийн санал асуулгын дүнг онцолжээ. Санал хураалтад оролцогчдын 61 хувь нь Европын холбоо, ОУВС, Европын төв банкнаас тавьж байгаа саналыг хүлээж авахгүй хэмээн саналаа өгчээ.
“Уран бүтээлч” нүүрээс “Харанга” хамтлагийн дуучин Ц.Энхманлайтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Тэрбээр “Хандивын аянд нэгдэхийг уриалж, 10 саяын тасалбар гаргасан” хэмээн ярьжээ.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ