Categories
мэдээ спорт

-73кг: С.Ням-Очир алтан медалийн төлөө барилдана

Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир -73 кг-ийн жинд, 2012
оны Лондоны олимпийн аварга Мансур Исаевтай барилдах байсан ч дэвжээнд
гарч ирээгүй тул цэвэр ялалт авч алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй
боллоо.

Түүний өрсөлдөгч Инжиригала Сай юм.

Түүнчлэн -73кг-д манай жүдоч хоёр хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Эдгээр нь Мастерс тэмцээний хошой алтан медальт С.Мияарагчаа Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын жүдоч Мансур Исаевтай учраа таарна.

Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл
медальт Г.Одбаяр Чиндаогийн Гранпригийн хүрэл, Европын нээлттэй
тэмцээний хүрэл медальт Хятадын жүдоч Сун Шуайтай учраа таарч, хүрэл
медалийн төлөө өрсөлдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *