Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат УИХ-ын дарга З.Энхболдод хандан өчигдөр шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулсан мэдээллийг УИХ-ын дарга З.Энхболд зориудаар бууруулж, мушгин гуйвууллаа хэмээж, нэр хүнд унагасан энэхүү бусармаг үйлдлийнхээ төлөө уучлал гуйхгүй бол шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэжээ. Ийм шаардлагыг УИХ-ын дарга хүлээж авангуутаа твиттер хуудсаараа дамжуулан уучлал гуйсан байна.