Categories
мэдээ спорт

Өнөөдөр зодоглох Монголын жүдочдыг танилцуулъя

Жүдо бөхийн “Чингис хаан” Гран При тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эмэгтэй -63 кг, -70 кг, эрэгтэй -73 кг, -81 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд:

Лондонгийн олимпийн шагналт V байр, Ази тивийн аварга Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа

2015 оны улсын аварга, Челябинскийн ДАШТ-ий багийн мөнгөн медальт Цэнд-Аюушийн Цэрэннадмид

2015 оны улсын аваргын хүрэл медальт, Хонконгийн олон улсын тэмцээний хүрэл медальт Ширнэнгийн Ганчимэг

Залуучуудын улсын аваргын хүрэл медальт Баярбатын Баасанжаргал

70 кг-ын жинд

2015 оны УАШТ -78кг-д алтан медаль хүртсэн Цогт-Очирын Батцэцэг

Азийн хүүхдийн V наадмын хүрэл медальт Баттулгын Хонгорзул

Залуучуудын ААШТ-ий мөнгө, хүрэл медальт, 2015 оны улсын аваргын мөнгөн медальт Мөнхбатын Даваасүрэн

2015 оны залуучуудын улсын аварга Батбаатарын Хулан нар барилдана.

Харин эрэгтэй 73 кг-ын жинд:

Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Олимпийн хүрэл медальт Сайнжаргалын Ням-Очир

Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл медальт Ганбаатарын Одбаяр

Мастерс тэмцээний хошой алтан медальт Санжаасүрэнгийн Мияарагчаа

81 кг-ын жинд:

Азийн аваргын хүрэл медальт, “Чингис хаан” Гранпри хошой мөнгөн медальт Отгонбаатарын Ууганбаатар

Азийн наадмын хүрэл медальт, Чежү, Тбилисигийн Гранпригийн хүрэл медальт Нямсүрэнгийн Дагвасүрэн

Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Бандихүүгийн Бат-Эрдэнэ

2015 оны улсын аваргын хүрэл медальт Наранхүүгийн Баатархүү нар хүч үзнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *