Categories
мэдээ нийгэм

”Тусгай замын автобус” төслийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулав

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” / Тусгай замын автобус буюу BRT / төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний
тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт
тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн
тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн
боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын
автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь
авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг
явуулахаар байгуулдаг онцлогтой бөгөөд нэг чиглэлд 8000-25000
зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн
нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Тусгай замын
автобус буюу BRT / төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, Төслийн
удирдах хорооны бүрэлдэхүүнийг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар
баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *