УИХ дахь ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд өдөржин хаалттай хуралдлаа. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байсан, мөн бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр дээрх асуудлаас гадна Шийдлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг ярилцах сураг байна.
Бүлгийн хуралдаанаас болж өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаан хойшлов.
АН өдөржин хаалттай хуралдахдаа МАН-ыг засгаас гаргах тухай асуудлыг хөндөж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн сурагтай. Мөн МАН-ын засагт орохдоо байгуулсан гэрээний биелэлтийг авч хэлэлцэж, хангалтгүй дүн тавьжээ.