Categories
мэдээ нийгэм

Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”- ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Дархан хотын төвлөрсөн цэвэрлэх байгууламжийг 1965 онд анх ашиглалтад оруулсан бөгөөд 1990 онд өргөтгөл хийн цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дууссан. Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүс, Хараа голын эрэг дагуу Бурхантын хөндийд байрлах бөгөөд экологийн эмзэг тогтоцтой тул өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд ачаалал нэмэгдэхэд хүрээлэн буй орчны чанарыг бууруулж, цаашид улам доройтуулах эрсдэлтэй байгаа юм. Иймд бохир усыг цэвэрлэн байгальд нийлүүлэх, эргүүлэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах насос станц, ариутгах татуургын системийг шинэчлэх шаардлага бий болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийг Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *