Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг хилчид илрүүлжээ

Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт алт олборлосон этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Д.Мөнхбаатар, Г.Баттулга, Д.Батням нарын 12 хүн гар аргаар алт олборлож байсныг хилчид илрүүлэн холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэгт ард иргэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээллийг ХХТХГ ирүүлжээ.Мэдээллийн дагуу шалгалт явуулахад нэр бүхий долоон хүн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр “Этүгэн Эе” ХХК-д ажиллаж байсныг илрүүлж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

1,136 replies on “Хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг хилчид илрүүлжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *