Авлигатай тэмцэх газарт Улсын Ерөнхий прокурорын газраас шалгалт оруулжээ. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг хэрхэн хийж буй талаар голчлон шалгаж байгаа аж. Мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж дүгнэлт хийх юм байна. Шалгалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Шалгалтын үеэр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгахаар төлөвлөжээ. Мөн сэжигтнийг баривчлах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, мөрдөн байцаалтын ажиллагааг нь түдгэлзүүлсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргүүдтэй танилцах аж.