Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай охиноо хэрцгийгээр хөнөөсөн эцэг, хойд эхийг шүүж байна

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн гэх Г.Маралмаа болон Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид болж байна.Шүүгдэгч Г.Маралмаагийн бие муудаж, цус алдсанаас дусал хийлгэх шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг түр завсарлуулжээ. Г.Маралмаа нь 27 долоо хоногтой жирэмсэн юм байна.

Шүүх хуралдааны эхлэл хэсэгт охиныэцэгТ.Цогт мэдүүлэг өгсөн. Тэрээр “2015 оны хоёрдугаар сарын 1-нээс 15-ны хооронд ээлжийн амралттай байсан. 14-нд охин минь шатнаас уначихлаа гээд ярьсан. Тэр үед эмнэлэгт очиход эмч нар “Ямар ч байсан өнөөдөртөө эмнэлэгт нь байлгаж байдлыг харзнах шаардлагатай” гэсэн. Тэгэхэд би аваад явж болох уу гэж асуухад эмч нар “Болно, гэхдээ гарын үсэг зурах ёстой” гэхээр нь гарын үсгээ зурсан. Түүнээс биш хүчээр авч явсан зүйл байхгүй. Хоёрдугаар сарын 15-нд ажилдаа явахад охин маань гэртээ сэргэлэн, цовоо үлдсэн. Гэтэл орой нь бас ухаан алдаад, татчихсан гэсэн. Хоёрдугаар сарын 16-ны өглөө явахад охин маань “Таныг явахаар Маралмаа аниа намайг зодно доо… гэж байсан” хэмээн мэдүүлжээ.

Т.Цогт мөн охины төрсөн ээж нь охиноо хүнд үрчлүүлэх бодолтой байсныг дурджээ.

Шүүх хурал үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *