Categories
мэдээ улс-төр

Налайхын Захирагчийг сонгох дахин сонгууль маргааш болно

Налайх хотын Захирагчийн сонгуульд аль нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй тул журмын дагуу дахин сонгуулийг зохион байгуулах гэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Дахин сонгууль маргааш буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болно. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш..Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөнө. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч Нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *