Categories
мэдээ нийгэм

”Хааны эрэлд” сургууль 20-нд эхэлнэ

“Khaan quest” олон улсын сургууль энэ сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311
дүгээр анги буюу Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд эхлэхээр
бэлтгэлээ хангаж байна. Энэ сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн
орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол
арга хэмжээний нэг юм. Сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ,
ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларус,
Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш,
Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23
орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *