Аргын тооллын зургадугаар сарын 16. Ангараг гариг. Билгийн тооллын битүүн. Гөрөөсөн толгой одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 05.06 цагт мандан, 20.54 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авах, сан тавиулах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэл сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн үхэр, луу, морь, хонь нохой, гахай болой. хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.