Categories
мэдээ улс-төр

4460 айлын орон сууцны санхүүжилтийг шийдлээ

“Гэр хорооллыг орон сууцжуулах зорилтын хүрээнд 7 дугаар хорооллын Г хэсгийн орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээлийг БНХАУ-ын Экзим банкнаас авч Төрийн орон сууцны корпорацид дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрчээ.

БНХАУ-ын дарга Си Жинпиний манай улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Экзим банк, Монгол Улсын Төрийн орон сууцны корпорацийн хооронд “Орон сууцны 7 дугаар хорооллын Г хэсгийг барих тухай” зээлийн ерөнхий гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний дагуу Сүхбаатар дүүрэгт тус хорооллын орон сууцны Г хэсгийн төслийг 3 үе шаттай санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр Төрийн орон сууцны корпораци, БНХАУ-ын “Бээжин Юни-Констракшн групп”-ын хооронд энэ оны нэгдүгээр сарын 7-нд гэрээ байгуулжээ. Төслийн нийт өртөг 221,447,5 мянган ам.доллар бөгөөд 85 хувийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор Экзим банкны үнэлгээний хороо шийдвэр гаргаж, үлдсэн 15 хувийг Төрийн орон сууцны корпораци санхүүжүүлэхээр болсон байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр 4460 айлын орон сууцны хороолол баригдаж, нийслэл хотын хүн амын орон сууцны хангамж нэмэгдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *