Categories
мэдээ улс-төр

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийг шалгана

УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийв. Тус байнгын хорооноос ажлын хэсэг томилж, Дорнод аймагт газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг газар дээр нь очиж, шалгалт хийх болсныг дуулгалаа. Учир нь тус компанитай холбоотой өргөдөл гомдол олноор ирэх болсон байна. Тиймээс Ажлыг хэсэг “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах аж. О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “Дайчин Тамсаг компанитай холбоотой мэдээллийг төрийн зарим байгууллагаас авах гэтэл өгөхгүй байна. Энэ компанитай холбоотой улс төрчдийн лобби байгаа гэж хардаж байна. Ялангуяа АТГ тус компанитай холбоотой материалыг ирүүлэхгүй хаацайлж, хамгаалж байгаа. АТГ-т ингэх ямар шалтгаан байна вэ” гэв.

“Петро Чайна Дачин Тамсаг” компани нь Монгол Улсын газар нутагт 23 жил үйл ажиллагаагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна. Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 200 км засмал замыг Дорнод аймгийн газар нутагт тавих үүрэгтэй ч өнөөдрийг хүртэл тавиагүй аж. Мөн монгол ажилчдыг ажиллуулах ёстой ч ажиллуулалгүй өдийг хүрсэн байна. Сүүлийн үед тус компанийн зөрчил хэрээс хэтэрч байгаа учраас МХЕГ-аас 560 сая төгрөгийн торгуулийг тавьжээ. Мөн Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас 1 тэрбум 400 сая төгрөгөөр тус компанийг торгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *