Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” хүнд хэцүү энэ л цагт Монголын сэхээтнүүдийн индэр болъё

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарын Баримт, үзэл бодол буланд “Хүнд хэцүү энэ цагт л Монголын сэхээтнүүдийн үг хэрэгтэй байна” нийтлэл хэвлэгдэж байна. Оюу толгой, Таван толгойн төслийг сүүлийн үед идэвхтэй улстөржүүлж байгаа. Тэгвэл эдгээр мега төслийг урагш явуулснаар Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөжтэй вэ гэдэгт Монголын жинхэнэ сэхээтнүүдийн үнэн үг дутаж байна. Тиймээс энэ асуудалд Монголын нийгмийн сор болсон сэхээтнүүд өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлж, улс орныхоо эдийн засгийг өөд нь татаж, босгож ирэхэд үнэтэй үгээ хайрлаасай гэсэн санаачилгыг “Өдрийн сонин” уг нийтлэлээрээ уриалж байгаа юм. Дээрх нийтлэлийг бүрэн эхээр нь маргаашийн дугаараас уншихыг хүсвэл “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *