Төв цэвэрлэх байгууламж энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 48 цагийн турш тэг зогсолт хийх юм байна. Ингэхдээ элэгдэж, цоорсон бетон ханыг засварлах ажээ. Засварын явцад орон сууцны айл өрхүүдийн ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир ус цутгахгүй гэнэ. Энэ сарын 15-17-ны өдрүүдэд иргэд өөрсдийн ухамсраар юм угаахгүй, усанд орохгүй байх зэргээр аль болох усаа хэмнэж, бага хэрэглэхийг уриаллаа. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд ч хэрэглэх усны хэмжээгээ энэ хугацаанд багасгана уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн албанаас уриалав.