Categories
мэдээ нийгэм

Алтан хальс андерграунд кино наадам үргэлжилж байна

Алтан хальс олон улсын андерграунд кино
наадам зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Монголын үндэсний их
сургуулийн кино театрт болж байгаа. Энэ жилийн хувьд Алтан хальс наадамд
нийт 43 орны 218 бүтээл бүртгүүлснээс Монголоос 25 бүтээл бүртгүүлсэн
байна. Харин уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүдээс өнөөдөр шилдгийн
шилдгүүдийг тодруулах юм.

Түрүүлсэн бүтээлүүдэд Алтан хальс шагнал
– Цом ба 1,000,000 төгрөг ба Мельбурнийн андерграунд кино наадмын
(MUFF) сонголтын хороонд Австрали дахь Монголын элчин сайдын яам
илгээнэ. Мөн шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал, шилдэг хүүрнэлт кино,
шилдэг хүүрнэлт бус кино, шилдэг хүүхэлдэйн кино тус бүр 500,000
төгрөгөөр шагнана. Шагнал авсан таван бүтээлийг Австрийн хамгийн том
кино наадам Венийн кино наадмын (Viennale) сонголтын хороонд толилуулах
юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *