Өнөөдөр болох Автомашингүй өдрийн хүрээнд “Талын салхи Улаанбаатар 2015” мото наадам болно.
Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Хүй долоон худагийг
нийслэлийнхэн тогтмол очдог наадмын бүс болгох зорилготой тус наадам
Монголд анх удаа болж байгаа юм.
“Монголын Чопперчин ахан дүүс”, “Red Falcon” мото клубээс зохион
байгуулж буй тус наадамд 300 гаран мотоциклчид, 50 гаран дрифт машин
оролцох бөгөөд ОХУ-ын мото клубын гишүүд ч дэмжин, ирж нэгдэх аж.
Оролцогчид зургадугаар сарын өнөөдөр 09.00 цагаас Дүнжингарав
худалдааны төвийн авто зогсоол дээр цуглаж, Чингисийн талбайг нар зөв
тойроод төв замаараа Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт
хүрэх юм байна.
“Талын салхи Улаанбаатар 2015” мото наадам 21:10 цаг хүртэл үргэлжлэх
бөгөөд оролцогчдын мотоциклийн үзэсгэлэн, дрифт мэндчилгээ, мото уран
жолоодлого, Мото мисс, мистер шалгаруулах тэмцээн, урлагийн тоглолт
зэрэг болно.
Урлагийн тоглолтод Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хурд,
Жонон, Нисванис, Lord, Click click boom хамтлагууд, дуучин Наран, уран
нугаралт, бүжиг, циркийн үзүүлбэрүүд болох юм.